Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Х.Бээжин: Шившлэгтэй бус зүгээр алтан тариан гурил цацсан
image

Монголын цагдааг Бээжин гэдэг үү?

Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил гэх зүйл цацсан иргэн Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал хийж, "Бидний тусгаар тогтнолд Орос улс хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг орос цэргүүдийн тусламжтайгаар 1921 онд Сүхбаатар жанжин маань амжилттай хийсэн. Халхын голын дайныг бид сайн мэднэ. Японы эзлэн түрэмгийлэгчид дайрч орж ирэхэд тэд л тусалсан. Бидний тусгаар тогтнолд тус болсон ганц улс. Гэтэл нэр бүхий хүмүүс хоёр улсын зуун жилийн найрамдалт харилцааг хагалан бутаргах зорилгоор удаа дараа цуглаан зохион байгууллаа. Тиймээс эсэргүүцлээ хөнгөн хэлбэрээр илэрхийлсэн. Гурил, өндөг, хүнсний зүйл нь хоргүй байдаг учраас гэмт хэрэг болдоггүй. Үүнийг Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хэт дэвэргэж шившлэгтэй, хортой гэх яриа гаргаад байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас намайг шалгаж байгаа. Мэдээж Алтан тариан гурил цацсан. Удахгүй шалгалтын ажиллагаа дуусаад үнэн нь тогтоогдох байх. Тэд дахиад жагсаал зохион байгуулна гэж яриад байгаа. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно. Орос Монголын зуун жил гар барьсан харилцааг хэзээ ч таслуулахгүйн төлөө цаашдаа ч тэмцэнэ. Тиймээс албан ёсны бүлгэм байгуулж байгаа. Хоёр орны харилцааг цаашид хамгаалахын тулд дотоодын дайснуудтай тэмцэхээр шийдсэн. Миний ард ямар нэгэн хамгаалалт байхгүй. Бид өөрсдийн итгэл үнэмшлээр байгаль орчин, эх дэлхий, залуусынхаа ирээдүйн төлөө ажил хийж явдаг" хэмээн ярьлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан