Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван настай бяцхан хүү алга болжээ
image

mongoltur.mn – Онцгой байдлын ерөнхий газар

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар: Уянга сумын Таац багийн нутаг Баруун голын шаахам зураа хэмээх газарт тавдугаар сарын 15-ны 17.30 цагийн орчимд 3 настай хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг тавдугаар сарын 16-ны 05:35 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гурван настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан