Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Т.Доржханд: 100 мянган иргэн Үндсэн хуулийг өөрчлөхийг хүсэж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт бид талбай дээр гарч, иргэдтэйгээ хамтарч "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" уриатай тогтолцоог өөрчлөх шаардлагыг тавьсан. УИХ-ын зүгээс бидний шаардлагыг хүлээн авч таван хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд бид 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, яагаад сонгуулийн системийг өөрчилж холимог тогтолцоотой болох ёстой юм бэ гэдгийг ярилцлаа. Үр дүнд нь иргэд тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна.

Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй гарын үсэг цуглаад байна. Гадаад суугаа Монголчуудын зүгээс цахимаар гарын үсгээ илгээж байна. Одоогийн байдлаар цахимаар 3,000 гаруй гарын үсэг цуглаад байна. Бид эдгээр гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Гарын үсгээ зурсан иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Зарим иргэд яагаад тогтолцоог өөрчлөх шаардлагатайг ойлгохгүй, мэдээлэлгүй байна. Мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна. Энэ өөрчлөлтийг өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэдгийг иргэд ойлгож байгаа. 

Тогтолцооны өөрчлөлтөөр Засгийн газрын цомхон болгоё, гаднын хөрөнгө оруулалтыг татъя, төсвийн 76 тал руу хуваахгүй эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалт хийдаг болъё, УИХ нь бодлого ярьдаг байя гэдгийг иргэд дэмжиж байна. УИХ-ын даргын зүгээс иргэдийн гарын үсгийг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Бид УИХ-ын даргатай хуулийн дагуу улс орныхоо тулгамдсан асуудлууд болон сонгуулийн тогтолцоог шийдээд явъя гэдэг дээр санал нэгдсэн. Мөн бид таван хоногийн өмнө УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулж албан ёсоор өгнө гэсэн" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан