Шадар сайд С.Амарсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушансктай өчигдөр уулзлаа. Унгар Улс сүүлийн жилүүдэд малын өтөг, бууцыг ашиглан малын тэжээл боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж буй бөгөөд уг үйлдвэрийг манай улсад байгуулах бүрэн боломжтойг элчин сайд дурдав. Элчин сайд Обрушанский хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд “Унгарын соёлын өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа дурдсан юм. Үүнд тус улсын үндэсний Мангалица үүлдрийн гахайн аж ахуйг манай улсад байгуулж экспортлох боломжтой гэдгийг хэлсэн байна.