Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдөр /2022.05.09/ хүн төрөлхтний түүхэнд тохиосон дэлхийн 2-р дайн Европ тивд төгсөж Гитлерийн фашизмыг ялсны 77 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна. Монгол улс ялсан СССР, АНУ, Английн холбоотон байсны хувьд энэхүү өдрийг тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Түүнчлэн Ялтын бага хурлаар "БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан учир 05.09-ний энэ өдөр монголчуудын хувьд онцгой ач холбогдлыг агуулдаг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.