ХҮН нам ээлжит бус Их хурлаараа “Эрхэм зорилго”, “Үйл ажиллагааны зарчим”, “Намын үзэл баримтлал”, “Мөрийн хөтөлбөр” болон “Мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл”-ээ хэлэлцэж байна. ХҮН нам Бизнесийн сайн орчин, Төрөлжсөн хүчирхэг эдийн засаг, Хүнд зориулсан боловсрол, эрүүл мэнд, Нээлттэй, цомхон, хүчтэй төр, Эрчим хүчний хараат бус байдал, Хуулийн засаглал, Шинэ цаг үеэ дэмжих, Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, Гадаадад суугаа иргэд бол хөгжлийн нөөц, Аж үйлдвэрийн IV хувьсгалыг мөрийн хөтөлбөрийнхөө гол чиглэлээр болгосон баруун төвийн үзэл баримтлалтай нам болсоноо зарлав.
Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын бодлого нэгд, хүний эрх, эрх чөлөөг; хоёрт, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг; гуравт, хуулийн өмнө хүн бүрийн тэгш эрхийг; дөрөвт, улс төрийн эрх чөлөөг юун түрүүнд хангах учиртай.