Израил улсын Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Гадаад хэргийн сайд Сергэй Лавровынхоо өмнөө уучлалт гуйлаа" гэж өчигдөр мэдээллээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергэй Лавров Италийн телевизид ярилцлага өгөхдөө Адольф Гитлер еврэй хүн байсан гэж хэлсэн нь Израилчуудын дургүйцлийг хүргэж уучлалт гуйхыг шаардсан юм.
Ерөнхий сайд Беннетийн хэвлэлийн албаны мэдэгдэлд "Лавровын хэлсэн үгний төлөө Ерөнхийлөгч Путин уучлалт гуйсныг Ерөнхий сайд хүлээн авч, Еврейн ард түмэн болон Холокостын тухай өөрийн байр суурийг тодорхой болгосонд талархал илэрхийллээ" гэжээ.
Сергей Лавров тавдугаар сарын 1-нд Италийн нэгэн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Гитлерийг еврей цустай,мөн еврейчүүдийг семитийн эсрэг үзэлтэн гэж хэлсэн байна. Түүнчлэн ямар нэг нотлох баримт хэлэлгүйгээр Украиныг удирдаж буй хүмүүсийг нацистууд гэж нэрлэжээ. Сэтгүүлч түүнд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийг еврей гаралтай гэдгийг сануулсан байна.
Эх сурвалж
https://www.aljazeera.com/news/2022/5/5/israel-says-putin-apologised-over-his-fms-holocaust-remarks