Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ж.Батзандан: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж Монголдоо ирлээ
image

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо хүрэлцэн ирлээ. Энэ хугацаанд Элчин сайд Б.Чулуунхүү, Д.Даваасүрэн нартай хамтран олон чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцлоо. Үүнд: Австралид бүртгэлтэй Рио Тинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой үүссэн маргаан шийдвэрлэгдэж, Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв. Хоёрдугаарт, олон жил яригдсан монгол залууст зориулагдсан Working Holiday visa буюу Австралид ажиллангаа амрах визийн асуудал шийдэгдлээ. Гуравт, КОВИД-ийн хүндрэлтэй хөл хорионы үеэр Австрали Улсад ажилладаг амьдардаг олон мянган иргэддээ туслах зорилгоор анх удаа МИАТ компанитай хамтран нислэг зохион байгуулж олон мянган иргэнээ эх оронд нь авчирсан. Дөрөвт, Монгол Австрали хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тохиолдуулан тус улсын бодлогын баримт бичгүүдэд судалгаа хийж холбогдох байгууллагуудад хүргүүлээ.
Мөн миний бие өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн загварыг судалж “Эх орноо аврах 18 хувьсгал буюу шинэ хувьсгал” номоо бичиж дуусгалаа. МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Ж.Батзандан Монголдоо эргэн ирлээ. Хамтран ажилласан гадаад харилцааны нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсье. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг минь хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт хүсэлтээ өгч байна" гэв. 

Эцэст нь тэрээр "Миний бие 2004 онд Унгар улсаас ирэхдээ “Шударга ёсны эрэлд” гэдэг номоо бичиж ирсэн. Энэ номын дагуу би 10 гаруй жилийн турш шударга ёсны төлөө тэмцэж ирлээ. Австрали улсаас ирэхдээ “Шинэ хувьсгал” номоос гадна “Их Монгол Улсын Их засаг үндсэн хууль”-ийн төслийг бичиж ирлээ. Монголчууддаа удахгүй шинэ үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно. Удахгүй шинэ хувьсгал буюу Монголыг аврах 18 хувьсгал эхлэх болно. Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн юм. Одоо Засгийн газраар ажлыг нь хийлгэх болсон. Тийм учраас Ж.Батзандан Монголдоо ирлээ" хэмээн хэлэв 

3 Сэтгэгдэл
энэ яасан элчингийн суудал горьдоод хүрээд ирээ юу... ичиж амьдар
Хэцүү л юмаа.Ард түмэнд хоер хөршийн эсрэг идеалоги суулгахаар,бас хооронд нь эв нэгдэлгүй байлгах идеалоги суулгахаар л ажил хиймээргүй байна
энэ новш нийгэмд дутаагүй байхад бас нэг лай нэмэгдэх юм. хулхидуулсандаа нөгөө хоёроо буланд шахах гэж ирсэн юм байхдаа. чамайг тоох хүн байгаа билүү?
Хамгийн их уншсан