УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 5 цаг гаруй хаалттай хуралдасны эцэст шийдвэрээ гаргав.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг хүлээж авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэвшүүлсэн санал хүсэлтийн дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад гишүүдийн дийлэнх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Ингэснээр УИХ-ын гишүүд болох Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг прокуророос гишүүний бүрэн эрхтэй байхад нь шалгахаар болж байна. Гишүүний бүрэн эрх хэвээр үлдэж байгаа нэгжлэг хийх зэрэг бусад ажиллагаанд саад болдог учраас прокурорын байгууллагаас санал ирүүлсэн ч ийнхүү гишүүд олонхын саналаар гишүүдийг бүрэн эрхтэй нь үлдээжээ.