Монгол улсын 3 дахь улс төрийн хүчин ХҮН нам ээлжит бус VII Их Хурлаа зарлажээ. Уг их хурлаар улс орны эдийн засаг, дэлхийн геополитикийн нөхцөл байдал, мөн залуус ХҮН намыг дэмжиж, олноор элсэх болсонтой холбогдуулан үзэл баримтлалаа шинэчлэх, үзэл баримтлалд орох шинэчлэлтэй уялдаалан ХҮН намын дүрэмд заалтад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм
Дээрх шинэчлэлтүүдээс хамааран намын бэлгэ тэмдгээс гадна “Хөдөлмөрийн Үндэсний Нам” нэрээ “ХҮН” нам болгон өөрчлөх болжээ. ХҮН намын нийт гишүүд дэмжигчдийн тоо эрчимтэй өсөж, тэдний 70 гаран хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа юм. Намын шинэ залуу гишүүд үзэл саналаа намынхаа бодлогод шингээн тун онцлогтой их хурал болж байна. ХҮН нам чөлөөт эдийн засаг, иргэдийн бизнес эрхлэх боломжийг тууштай дэмжсэн барууны үзэл баримтлалтай болж байгаагаа албан ёсоор зарлав. ХҮН нам нь Монголын хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндийг алдагдуулалгүй. Ялгаатай замаар, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай дэлхийн Монгол Улсын төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийллэв.