Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэж яллагдагчаар татжээ
image

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж, Г.Амартүвшин гишүүний асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд гишүүдийг нэрсийн дарааллаар нэг нэгээр нь оруулж байгаа бөгөөд хамгийн эхэнд Н.Алтанхуяг гишүүн орсон бол түүний дараа Г.Амартүвшин гишүүн орж байна. Түүнийг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал олгож, улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн яллагдагчаар татжээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Намайг шалгаж байгаа үндэслэл нь "Вертэкс майнинг" гэдэг компанид давуу байдал олгосон, улсад онц их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбумын зээл нь өнөөдөр 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн байна. Дээрээс нь анх тавьсан барьцаа хөрөнгө нь хэвээр байгаа. Тэгэхээр яг яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна. Дээрээс нь Хөгжлийн Банкны тухайд гүйцэтгэх захирал нь дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэр гаргадаггүй. Нийт 16-17 хүн шийдвэр гаргалтад оролцдог. Мөн ТУЗ-ийн шийдвэр гарсан тохиолдолд гүйцэтгэх захирал биелүүлэх үүрэгтэй" хэмээн ярьлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан