УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр үдээс өмнө төрийн ордонд хуралдаж 2022 оны Төсвийн тодотгол, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжсэнгүй, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлыг хэлэлцэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралд оролцон Засгийн газраас төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтнуудын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 2022 он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргасан тухай танилцуулав. Гэвч уг саналыг бүлгийн гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 260 гаруй тэрбум төгрөг шаардлагатай юм байна.