Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Монгол банкнаас 1 хувийн хүүтэй гарсан ипотекийн зээл МИК-иар дамжин иргэдийн гар дээр очихдоо 6 хувь болдог
image

 

Монгол Улсын Засгийн газар Монгол банктай хамтран иргэдийг хямд эх үүсвэртэй орон сууцаар хангах санхүүжилтийг гаргах зорилгоор 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг гаргасан. Арилжааны банкуудын зээлийн хүү 15-20 гаруй хувьтай байгаа үед ипотекийн зээл иргэдийн нуруун дээр ирэх ачааг тодорхой хувиар хөнгөлж байгаа нь үнэн. Гэвч ипотекийн хүү 6 биш түүнээс бага хувьтай байж болох боломжийн талаар Шадар сайд С.Амарсайхан ярьж байна.

2013 оны 6-р сараас хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүү 8 хувь байсан. Тухайн үед Монгол банк арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй эх үүсвэрийг өгдөг байв. Гэтэл арилжааны банк болон МИК-иар дамжсан ипотекийн зээлийн хөтөлбөр иргэдийн гар дээр очихдоо 4 биш 8 хувийн хүүтэй болж очдог байжээ.

2020 оны 10-р сараас "Орон сууцны ипотекийн зээлийн журам"-д өөрчлөлт орж, зээлийн хүү 6 хувь болж буурсан. Зээлийн хүү ингэж буурсантай холбоотой Монгол банк тус хөтөлбөрийн санхүүжүүлэлтийн хүүг бууруулж 1 хувь болгосон. Гэвч МИК дундаас нь 1,6 хувийн шимтгэл авдаг юм байна. Үүн дээр арилжааны банкууд мөн өөрсдийн хувийг нэмсээр 1 хувийн хүүтэй зээл иргэдийн гар дээр 6 хувь болж очдог байх нь.

Хэрвээ "Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр"-ийг МИК-иар дамжуулахгүй шууд арилжааны банкаар иргэдэд хүргэдэг болговол зээлийн хүүнээс наад зах нь 1,6 хувь хасагдана. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөр өсөж байгаа энэ үед Засгийн газар, Монгол банк ипотекийн зээлийн хүүг бууруулж чадвал зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа иргэдийн нуруун дээр ирэх ачаа бага ч болов хөнгөрөх нь дамжиггүй.

Аливаа бараа бүтээгдэхүүн олон шат дамжлага дамжин зах зээлд нийлүүлэгдэхдээ өндөр үнэтэйгээр хэрэглэгчийн гар дээр очдог нь бараг жам ёсны үзэгдэл. Яг түүн шиг Монгол банкнаас 1 хувийн хүүтэй гарсан зээл "дундын зуучлагч" болох МИК, арилжааны банкуудаар дамжин 6 хувийн хүүтэй болдог ажээ.

МИК-ийн ихэнх хувийг ХХБ эзэмшдэг бөгөөд тусгай зохицуулалтын компани гэсэн статустай. МИК-д Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк хяналт тавьж ажилладаг журамтай. Иймд Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк "Орон сууцны ипотекийн хөтөлбөр"-өө эргэн харж, ард түмэндээ ээлтэй шийдвэр гаргаасай.

Хувийн аж ахуйн нэгжүүд хувьцаа, бонд гаргах замаар ипотекийн зээлийг санхүүжүүлсэн бол нэг хэрэг, гэтэл Монгол банкнаас нэгхэн хувийн хүүтэй зээл аваад иргэдэд 6 хувь болгож өгнө гэдэг хатуухан хэлэхэд бараг л мөнгө хүүлэл юм даа.

1 Сэтгэгдэл
юмаа судлаж мэдэж байж бичиж баймаар юм. юу ч мэдэхгүй байж худлаа мэдэмхийрэх
Хамгийн их уншсан