Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяныг хэрэгжүүлж, дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногоонд тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох,
Өвлийн хүлэмжийн аж ахуйд цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа хугацааг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 5-р сарын 1, цагийн хуваарийг оройн 18 цагаас өглөөний 06 цаг болгож уртасгах,
Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргалаа.