Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан.

Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/  цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан