Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Баттөмөр: Хөгжлийн банкны 61 зээлдэгчийн төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж үзэж нэг бүрчлэн тулгаж үзэх шаардлагатай

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж буй.   Ажлын хэсэг өнөөдөр /2022.02.23/  явцын талаарх мэдээлэл хэвлэлийнхэнд хийв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдээлэл өглөө. 2012 оноос эхлээд 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй зээл байна. Тодруулбал 2012 оноос эхлээд 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон гэсэн үг. Ажлын хэсэг үүн дээр гол анхаарлаа тавьж ажиллаж байна. Харин нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзэж байна. 55.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдсан.

Нийт зээлийн зарцуулалтыг авч үзвэл 84.1 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан. 20 аж ахуй нэгжийн 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан. Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум чанаргүй, 543 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 131 тэрбум төгрөг хэвийн гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн. 47 зээлд олгогдсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Асуудал дэгдсэнээс хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Шүүхийн шатанд 30.9 хувийн зээлийн нэхэмжлэл гаргасан. Зориулалтын бусаар ашигласан 20 компани бий. Үүнд "Бэрэн", "Ази импорт", "Инжир", Капитал банк, "Комплант", "Монгема", "Мондрайв", "Түгээмэл түмэн хишигтэн" зэрэг байна. Амжилттай хэрэгжиж буй найман төсөл байна. Үүнд Дорнод бүсийн эрчим хүчний газар, Газрын тос боловсруулах үйлдвэр, Говь комбинат, МИАТ, Зорчигч тээвэр, Монцемент, Монполимет нар багтсан. Эхний дүгнэлтээр банкуудад тавигддаг зургаан шалгуур байдгаас Хөгжлийн банк гурвыг нь хангахгүй байна. ТУЗ нь 84 журам, заавар гаргасныг нэг бүрчлэн уншиж тулгаж, үзэж байна гэлээ. 

Дээрх бүгдийг нэгтгэн үзэж ажлын хэсэг эхний байдлаар дараах дүгнэлтийг гаргасан байна.

Хөгжлийн банкны хууль эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд сайжруулах, банкны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах шаардлагатай. Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон 61 зээлдэгчид хамаарах төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж нэг бүрчлэн тулгаж үзэх, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мэргэжлийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин, мөрдөн шалгах эрх бүхий баг үүсгэх, банкны үйл ажиллагаанд өмнө хийсэн хяналт шалгалтын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгах, зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг баримтын дагуу байгааг тогтоохын тулд зээлдэгч болон холбогдох этгээдүүдийн данс, санхүүгийн бусад баримтуудыг гаргуулан авч, мөрдөн шалгаж дүгнэлт хийх шаардлагатай, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өр төлбөрийг барагдуулах, цэгцлэх энэ хүрээнд барьцаа хөрөнгийн болон өөрийн хөрөнгийн удирдлагыг хангуулах, шаардлагатай бол албадлагын арга хэмжээг авхуулах, эцсийн өмчлөгчийг тогтоох ёстой  гэх дүгнэлт гарчээ.

УИХ-ын хаврын чуулган эхлэхэд гишүүд санаачилга гаргаж, шалгалтын ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг дэвшүүлнэ. Мөн хяналтын сонсгол хийхээр төлөвлөсөн. Цаашид Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх, сайжруулах, олон асуудлыг шийдэх шаардлага байгааг гишүүд хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан