Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-ний болон хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ИХ ШӨВӨГТ:

  1. Улсын гарьд М.Бадарч
  2. Улсын заан Б.Пүрэвсайхан
  3. Улсын харцага Т.Баасанхүү
  4. Аймгийн заан Э.Мөнхжаргал нар шалгарсан юм.

XVII ЖАРНЫ “БУЯН ҮЙЛДЭГЧ” ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:

  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал найм давж түрүүллээ.
  • Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан