Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлалаа

"Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан бөгөөд энэ талаар Туркойс Хилл Ресурс компаниас мэдэгдэл гаргасан байна. 

Гүний уурхай олборлолтыг ийнхүү эхлүүлэх шийдвэр гаргаснаар 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ. 

"Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн гэрээг байгуулахаар тохиролцсон талаар мэдэгдэлд дурдсан байна. 

Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд "Туркойз Хилл Ресурс" компани Монголын Засгийн газрын 34 хувьд ногдож байсан 2.4 тэрбум ам.долларын зээлийг бүрэн хариуцахаар тохиролцсон. Энэхүү зээлд Монголын Засгийн газрыг төлөөлөн хэрэгжүүлэгч "Эрдэнэс Оюутолгой"-н нэрийн өмнөөс TRQ-ийн "Оюу толгой" компанид оруулсан хөрөнгийн хэмжээ болон 1.4 тэрбум ам. доллар болон нэмэгдүүлсэн хүүгийн 1 тэрбум ам.доллар багтсан. Түүнчлэн талууд газар доорх мониторингийн хамтын ажиллагааг сайжруулахаар тохиролцсон гэдгийг мэдэгдэлд тодотгосон байна.

Гэрээнд оруулсан шинэчилсэн заалтаар гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардагдсан суурь санхүүжилтийн хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Энэ нь 2021 оны есдүгээр сарын 30-ны тооцооллоос 200 сая доллароор буурсан үзүүлэлт гэдгийг мөн тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан