Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Зам-Үүдээс Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн зардал 2.5-3.5 сая болж буурчээ

Хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Ажлын хэсгийн гишүүдийг долоо хоногт 2 удаа олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсөн.

Энэ дагуу өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд Шадар сайдын Ажлын алба, ЗТЯ, Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, АТҮТ, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагын төлөөлөл Хилийн боомтуудын нөхцөл байдал, ачаа бараа эргэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхбаатар “Замын- Үүд боомтоор чингэлгээр ачаа бараа татан авч эхэлсэн өнгөрсөн 10 хоногт Эрээн боомтын гаалийн бүсэд ачигдаад хүлээгдэж байсан 900 гаруй чингэлгээс 608-ыг нь татан аваад байгаа. Үлдсэн ачаа барааг энэ хурдаар татан авбал 5-6 хоногт дуусгаад дахин чингэлэг дүүргэн ачаа барааг ачиж эхэлнэ. Эрээн боомтоос ачигдах ачаа барааг ирсэн хугацаа, дарааллын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд ГХЯ-аар дамжуулан Хятадын талд уламжилсан.

Мөн тээвэрлэлтийн үнийг бууруулах зорилгоор хилийн дундад “0” цэгээс Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төв хүртэл гурав орчим километрт төрийн тусгай албаны жолооч халдвар хамгааллын өндөр дэглэм дор ачаа барааг тээвэрлэж буй. Мөн Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг, ачааны эздээс авч байсан татвар хураамжийг өнөөдрөөс эхлэн цуцласан байна. Ингэснээр ачааны зардал бодитой бууж Логистикийн төвөөс Улаанбаатар хот руу гарах ачааны автомашины зардал 2.5-3.5 сая орчим төгрөгт багтах болжээ.

Цаашид төмөр замаар ачаа бараа татан авах тухай хүсэлтийг урд хөршид тавьж шийдвэрлүүлэхээр зорьж байна” гэв.

1 Сэтгэгдэл
эрээнээс ирж байгаа чингэлэгийнхээ үнийг буулгаачээ
Хамгийн их уншсан