Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког арваннэгдүгээр дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. 

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр утсаар ярьсны мөрөөр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод амжилттай болж байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв. 

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл хангаж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хуримтлагдсан зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Монголын тал идэвхтэй ажиллаж буйг онцлов. 

Хоёр улсын харилцааны шинэ зуунд хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэх нь чухал гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр тохиролцсон томоохон асуудал,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бэлтгэл хангах хүрээнд Оросын талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв.

 

1 Сэтгэгдэл
Тэнэг иванууд
Хамгийн их уншсан