Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Катарын тал судалгааны багаа Монгол Улсад илгээж, ажиллуулахаар тохиролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 11 дүгээр сарын 9-ний өдөр тус улсын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Танид бараалхаж, Катарын хөгжлийн сангийн Гүйцэтгэх захирал Халифа бин Жасем Аль-Кувари, Катарын Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Мансур бин Ибрахим Аль-Махмуд нартай тус тус уулзав.

Сайд Б.Батцэцэг Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Тани-д бараалхах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжилахын зэрэгцээ Катар Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэхэд 150 мянган ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивласанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа бэхжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай өргөжүүлэх зорилгоор катарын талын ажлын хэсгийг Монгол Улсад ажиллуулж, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлахаар тохиролцов.

Катарын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Тани Монгол Улсаас дээд, өндөр түвшний айлчлал хүлээн авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катарын хөгжлийн сангийн Гүйцэтгэх захирал Халифа бин Жасем Аль-Кувари-тай уулзаж, катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилт, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, тухайлбал цөлжилтийн эсрэг тэмцэх, мод тарих, экологийн бохирдлыг арилгах зэрэг асуудлаар ярилцав. Катарын хөгжлийн сан нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллахаа нотлов.

Катарын Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Мансур бин Ибрахим Аль-Махмуд-тай уулзахдаа Сайд Б.Батцэцэг хөрөнгө оруулалт, уул уурхай, банк санхүү, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, улмаар катарын  тал судалгааны баг Монгол Улсад илгээж, ажиллуулахаар тохиролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан