Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Де Нейче Консерванси байгууллага болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөлтэй уулзлаа

ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурал /COP26/ үргэлжилж байна.

Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нар Де нейче консерванси байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррис болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөлтэй уулзлаа.

Дээрх байгууллагууд нь Монгол Улстай сүүлийн 10 гаруй жилийн турш хамтран ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Монгол Улсад экологийн бүс нутгийг үнэлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, газар нутгийг тусгай хамгаалалтад хамруулах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, бэлчээр, байгалийн баялгийг зөв ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцлаа.

Мөн Дэлхийн байгаль хамгаалах сан нь 1992 оноос хойш Монгол Улсад тасралтгүй үйл ажиллагаа явуулах хугацаандаа гол нуурын урсац, ой, биологийн төрөл зүйлийн үндэсний хөтөлбөр боловсруулж, ялангуяа “Мод ус хадгалдаг, ус амьдрал хадгалдаг” аяныг өрнүүлж, аяны хүрээнд 212.5 мянган ширхэг модыг тарьж ургуулсан явдалд Төрийн тэргүүний талархлыг уламжиллаа.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит үр дүнтэй ажиллах, олон  улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх тал дээр онцгой анхаарч байгааг илэрхийлж, цаашдаа нягт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улс цөлжилт, шар шороон шуургыг сааруулах зорилгоор “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн талаар мэдээлэл солилцожы, энэхүү санаачилгын хүрээнд бусад орны туршлага, зөвлөмж, зөвлөгөө, тогтвортой санхүүжилт бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

Дээрх байгууллагуудын Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг бий болгох санаачилгын хүрээнд ногоон санхүүжилт, түүний оновчтой хувилбарууд, амжилттай жишиг болсон улс орнуудын туршлагын талаар санал солилцож, цаашид энэ хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан