Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг Италийн талтай хамтран хэрэгжүүлнэ

Итали улсын Милан хотноо суух өргөмжит Консул Паоло Бонеттиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Италийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах шаардлага байгааг дурдаад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой уулзалт болж байгааг онцоллоо.

Өнгөрсөн тавдугаар сард “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөл Итали Улсад ажиллаж, “Дархан арьс ширний цогцолбор” төслийг хэрэгжүүлэх Санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн аравдугаар сард төслийн нарийвчилсан ТЭЗҮ, судалгааг хийх ажлыг эхлүүлэхээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Итали улсад ажиллаж, Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ИМАГРО компанийн ерөнхийлөгч ноён Массимо Поллио болон холбогдох албаныхантай уулзаад ирсэн.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “ОХУ-д байгуулсан үйлдвэрийн зураг төслийн дагуу Монгол, Италийн талаас хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хамтарсан ажлын баг байгуулах, цаашид хоёр орны Жижиг, дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ЖДҮГ болон Итали улсын Засгийн газрын САЧИ даатгалын байгууллага, ИМАГРО компани хооронд хамтран ажиллах Санамж бичгийг ойрын хугацаанд үзэглэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан