Нью-Йоркийн загварын долоо хоногоор дэлхийн хамгийн ахмад загвар өмсөгч Кармен Делл Орефис тайзнаа гарлаа. Өдгөө 81 настай тэрээр Финляндын Маримекко брэндийн загварын шоунд оролцсон байна. 1940-өөд онд 15 настайгаасаа загварт хөл тавьж, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэглэж явсан тэрээр хэдий нас өндөр гарсан ч загварын карьераа төгсгөх бодолгүй байна. Түүний санхүүгийн байдал сайнгүй байгаа нь түүнийг загварын ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүргэсэн юм. Хатагтай Кармен алдартай залилагч Бернард Мэддофт хурааж хуримтлуулсан хамаг мөнгөө хөрөнгө оруулж алдсан юм. Залуу цагтаа загварын ертөнцөөс цуглуулсан хөрөнгөө өндөр насандаа алдсан тэрээр амьдралаа авч явахын тулд эдийн засгийн хямралын дараа загварын тайзнаа эргэн ирсэн юм.