“Lionsgate” студ Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер гэсэн хоёр супер одын хамтран тоглосон ээлжит кино дэлгэцнээ гаргах гэж байгааг мэдэгдлээ. “Булш” нэртэй энэ киног 2013 оны есдүгээр сарын 27-нд дэлгэцнээ гаргах юм. Киноны ерөнхий найруулагчаар Шведийн найруулагч Мкаэль Хофстрем ажиллах юм байна. Энэ найруулагч өмнө нь “1408” киног найруулж байжээ.
Өөрөө зураг төслийг нь гаргаж байсан шоронд хоригдох болсон Бреслин нэртэй тусгай ажилтны дүрд Сталлоне тоглох юм байна. Харин Терминатор энэ кинонд Бреслины хамт шоронгоос оргодог нэгэн хоригдлын дүрд тоглох болжээ.
Сильвестр Сталлоне Арнольд Шварценеггер хоёр нь энэ оны наймдугаар сард хамтран тоглосон “Дийлдэшгүй-2” киногоо үзэгчдийн хүртээл болгосон юм. 100 сая ам.долларын төсөвтэй энэ кино нь одоогийн байдлаар 177 сая ам.долларын орлого олоод байна.