Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах ажлын хүрээнд МҮХАҮТ-тай хамтран томоохон үйлдвэрлэгч 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон үйлдвэрлэгч, нийлүүлэгч, импортлогчдын хүнсний бараа бүтээгдэхүүнийг шөнийн цагаар тээвэрлэх түгээлт, тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлагыг судалж, загварчлалд оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал өнгөрөгч 09 сарын 02-ны өдөр болсон.
Уг хурлаас түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд шөнийн түгээлтийг зохицуулах санал боловсруулах ажлыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Танхимын дарга Т.Дүүрэн болон үндэсний томоомон үйлдвэрлэгч Сүү ХК, Талх чихэр ХК, өндөгний үйлдвэр зэрэг нийт 15 үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Хуралд НТГ, НЗХТЗИГ, ХБХГ, НХААГ, ЗХУТ, ШУТИС, Хүнсчдийн холбоо ТББ, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ оролцож, ШУТИС-ын матетамик загварчлалын доктор Б.Ууганбаяр өөрийн хийсэн загварчлалын схемийн судалгааны мэдээлэл хийж, хүнсний үйлдвэрлэлийн төлөөллүүдтэй санал солилцлоо.