Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдээ хамгаалах бүс зүүлгэж, зориулалтын суудалд, харгалзах хүнтэй тээвэрлэхийг анхаарууллаа

 

Энэ сарын 1-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 342 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 2 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 29, орон нутагт 17, нийт 46 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч нарыг сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж, гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасч өнгөрөхийг уриаллаа. Мөн ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан