Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРЛЫН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

            Монгол улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор баталсан Нийслэл, аймгийн төв, бусад суурин газрын хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд  зориулан мал, мах бэлтгэж, 20.0 мянган тн-оос багагүй махны нөөц бүрдүүлэх чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотйн Ерөнхий менежерийн 2021 оны А/96 дугаар тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ээс 2021-2022 оны өвөл, хаврын улирлын нөөцийн мах бэлтгэх ажлыг эхлүүллээ.
           Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлагыг шинэчлэн, нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Сонгон шалгаруулалтын зар”-ыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан.


           Мал, мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн баримт бичиг хүлээн авах, холбогдох байгууллагад  уламжлах үүрэг бүхий тус ажлын хэсэг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг хүлээн авч 11 шалгуур үзүүлэлтийн дагуу хянан шалгаж, саналаа ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.
           Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр арилжааны банкнуудын төлөөлөл болох Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Богд банкны удирдлагууд болон шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж  нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдийн өмнөх жилүүдийн дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаа ярилцаж санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан