Каунтри дуучин Тэйлор Свифт хорт хавдрын улмаас гуравхан насандаа хорвоогоос буцсан бяцхан хүүгийн дурсгалд зориулан зохиосон дуугаа “Stand Up to Cancer Telethon” арга хэмжээний үеэр дууллаа. Тэрээр Ронан хэмээх хүүгээ хүнд өвчний улмаас алдсан нэгэн ээжийн блогийг уншиж байгаад “We are never ever getting back together” хэмээх одоо “iTunes chart”-д хоёрдугаарт бичигдэж буй дуугаа зохиожээ. Хорт хавдрын өвчний эсрэг хандив цуглуулах зорилготой тоглолтын үеэр тэрээр дуугаа дуулж байхдаа өөрийн эрхгүй нулимс унагаж, олон хүний сэтгэлийн утсыг хөнджээ. Уг тоглолтод Тэйлор Свифтээс гадна Жастин Тимберлэйк, Мэтт Дэмон, Жулия Робертс, Гвинет Пэлтроу, Алиша Кис, “Coldplay” зэрэг алдартнууд оролцсон байна.