Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Land Rover”-ын машиныг Хятадад үйлдвэрлэнэ

Британийн машин үйлдвэрлэгч “Jaguar Land Rover” компани Хятадад хоёр ч үйлдвэр барихаар болсон байна. Барилга барих эцсийн зөвшөөрлөө Хятадын Засгийн газраас хараахан аваагүй байгаа ч Шанхайн умард хэсэгт үйлдвэрийн аятайхан газар олсон гэдгээ компанийн удирдлага мэдэгджээ.
Гэхдээ тус компани өөрийн нэрийн хуудас болсон “Range Rover” юмуу “Range Rover Spot”-ийг Хятадад үйлдвэрлэхгүй харин “Freelander”, “Evoque” зэрэг машиныг энд угсарч магадгүй гэж мэдэгдсэн байна. Компани Хятадаас гадна Саудын Араб, Бразиль, Энэтхэг, Орост өөрийн үйлдвэрээ барихаар судалж байгаа гэнэ. Хэдийгээр дэлхийн зах зээл, ялангуяа Европт эрэлт буурч байгаа ч “Jaguar Land Rover” ирээдүйдээ тун итгэлтэй байгаагаа үүгээр харууллаа.

0 Сэтгэгдэл
eee
ээ чааваас гэж энэ машины төгсгөл иржээ хөөрхий
Хамгийн их уншсан