Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Г.Галбадрах дараахь мэдээллийг өгсөн байна. Ойролцоогоор 80-100 тн түлш асгарсан. 1-1,5 га орчим талбайд 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийж мөн цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авсан. Хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн. Түлш асгарсан газраас Орхон гол нь 5-6 км орчим зайтай. Тиймээс гол руу асгарсан түлш ороогүй. Сэлэнгэ аймгийн ОБГ нь галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэлтэйгээр оролцсон. УБТЗ-ын удирдлагууд газар дээр нь штаб байгуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан. Аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажилласан. УБТЗ-аас хийгдсэн ажлын талаар нарийн тоон мэдээллүүд нь гарна гэсэн байна.
Эх сурвалж: ЗТХЯ