Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “агуулгаараа” Ерөнхийлөгчийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар дөрөв дэх удаагаа хөл хорио тогтооно гэж зарлалаа. Энэ удаагийн хөл хориог тооцохгүйгээр иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эрх баригчид есөн сарын турш хязгаарлан, 33 хоног бүрэн зогсоож байгаа юм.

Ингэснээр, эдийн засагт хэдий хэмжээний хохирол учирч, өрхийн орлого тасалдаж байгааг нарийн тооцоогүй ч эдийн засаг зургаан хувиар агшсан нь их, бага хэмжээгээр ард түмний амьдралд сөрөг нөлөөлж буй.

Энэ удаад харин эдийн засгийн хөшүүрэггүйгээр хөл хорих боломжгүйг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь иргэн бүрт 300 мянган төгрөг олгох шийдвэрээр илэрч байна.

Яагаад 300 мянган төгрөг гэсэн асуултад “...байгаа мөнгөө 3,3 сая иргэндээ хуваахад л гарч байгаа дүн...” гэх энгийн математик хариултыг Сангийн сайд хэлсэн ч хэрхэн тараах, хэзээ тарааж дуусах, энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх үү, үнэхээр үр ашигтай юу гэх эдийн засгийн судалгааг танилцуулсангүй.

Товчхондоо, Засгийн газарт бэлэн мөнгө тараах нарийн төлөвлөгөө байсангүй.

Учир нь, МАН удирдлагын, засаглалын аль ч түвшиндээ бэлэн мөнгө тараана гэх бодлогыг тууштай эсэргүүцэж байсан бөгөөд санаачилга нь Ерөнхийлөгч байсан тул ийн ажил хэрэг болгохгүй байсан юм.

Гэвч, энэ удаад иргэн бүрт 300 мянган төгрөг тараахаар болсон нь Ерөнхийлөгчийн өрх бүрт 1 сая төгрөг гэдэгтэй “яс таарч” таарч байгаа бөгөөд дүн нь ч нийтдээ ижил байгаа юм. Ингэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “агуулгаараа” Ерөнхийлөгчийг дэвжиж байгаа мэт харагдаж байна.

Мөн Засгийн газар энэ удаад нэг зүйл дээр Ерөнхийлөгчөөс дутуу ажилласан нь энэ мөнгө зах зээлд гараад ямар бүтээгдэхүүн болж хувирах тухай асуудал юм.

Ерөнхийлөгч бэлэн мөнгө тараахад туйлын болгоомжтой хандаж байсан бөгөөд 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах “болзол” тавьж байсан юм. Энэ нь эргээд үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих бодлого байсан.

Гэвч, Засгийн газар бэлэн мөнгөний тараалтыг дагаад согтууруулах ундааны хяналт байх уу, инфляцид нөлөөлөх үү гэх мэт асуултад тодорхой хариулт хэлэлгүй өнгөрөөв. 

Юутай ч Ерөнхийлөгч "хатуу хөл хорио тогтоосон тохиолдолд өрх бүрт сая төгрөг/200 мянган бэлэн, 800 мянга ваучер/ өгөх хэрэгтэйг саяхан зөвлөсөн бөгөөд түүний зөвлөгөөг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дагав уу гэлтэй. 

Чухам МАН болон Ерөнхийлөгчийн хэнд нь оноо болж очих нь эргэлзээтэй үлдэж байна. 

5 Сэтгэгдэл
Ингэж талцуулах ямар хэрэг байгаа юм бэ зүгээр Монголд л хийх зүйл биз дээ😡😡😡
Заавал тэр өгсөн энэ өгсөн гээд байх юм байхгүй.Хэн нь ч өгсөн зөв шийдвэр.
Ерөнхийлөгчийгөө дэмжинэ ээ...
Дэндүү өрөвлөлтэй ч гэмээр юм уу. Дэндүү увайгүй ч гэмээр юм уу. Хэлэх үг алга
Дандаа урцалдуулсан хачин юм бичих юмаа. Тахал газар аваад нөхцөл байдал хүндрээд бна
Хамгийн их уншсан