Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хятадын брэнд хөөсөн баячууд Монголд саатжээ

Саяхан Хятадын хэсэг баячууд Монголд нисдэг тэргээр ирж, тансаг жуулчны баазад үйлчлүүлж байгаад явжээ. Тэд “Louis Vuitton” брэндийн дэлгүүрийн шугамаар ирсэн аж.  “Louis Vuitton” –ий Хятад дахь салбар өөрийн хамгийн үнэ цэнэтэй, байнгын 10 үйлчлүүлэгчээ урамшуулах зорилгоор тэднийг Монголд аялуулсан нь энэ гэнэ. Тэднийг нисдэг тэргээр авчирч, дээд зэрэглэлийн жуулчны баазад амраан, тэмээн поло үзүүлж сонирхуулжээ. Францын энэ тансаг брэнд үйлдвэрлэгч компани энэ мэтчилэн үнэнч хэрэглэгчдээ урамшуулах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн мэдэгдсэн байна.
Ер нь, сүүлийн жилүүдэд Хятадад брэндийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж,  тансаг брэндийн дэлгүүрүүд шил дараалан нэрийн дэлгүүрээ нээх болсон. Тэд Хятадын брэнд хөөсөн баячуудыг өөртөө татахын тулд “Louis Vuitton”  шиг янз бүрийн урамшууллын арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Тухайлбал, “Burberry”-гийн Бээжин дэх салбар топ үйлчлүүлэгчдээ Шанхай руу авч явж, алдарт зурагчин Марио Тестиногийн үзэсгэлэнг үзүүлэх аялал зохион байгуулж. “Christian Dior” ч Хятадын хэрэглэгчдээ энэ намар Парисын загварын долоо хоног үзэх аялалд урьсан байна. Энэ мэтчилэн дэлхийн нэртэй брэндүүд Хятадын хэрэглэгчдийг онилж, тэдний жил ирэх тусам нэмэгдсээр байгаа мөнгөн орлогоос хуваалцахыг хүсч байна. “Giorgio Armani” гэхэд одоо Хятадын эх газарт байгаа 289 дэлгүүр дээрээ нэмээд 100 салбар нээх төлөвлөгөөтэй байгаагаа саяхан мэдэгдсэн бол “Hugo Boss” ирэх гурван жилийн дотор энд мөн 100 салбартай болох аж. Тэд дахин давтагдашгүй, онцгой үйлчилгээгээр хэрэглэгчийг татахыг тулд үйлчлүүлэгч өөрөө загвар дизайнаа гарган, цорын ганц хувь хийлгэх боломжийг ч олгодог болсон байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан