Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажлын байрыг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 1.208 зээлдэгчид 75.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа.

 “Нарантуул” худалдааны төвийн Хаан Банкны салбарт ажиллан, зээлдэгч болон банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг сонслоо. Өнөөдрийн байдлаар тус салбарт нийт 1.6 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр 35 зээлдэгчид зээлээр олгожээ. Зээлдэгчдийн төлөөлөл “Нарантуул” худалдааны төвд жимс худалдаалдаг иргэн “Ч” гэхэд ажлын байраа тогтвортой хадгалж, эргэлтийн хөрөнгөө өсгөх зорилгоор 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа аж.

Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ бодлого иргэд болон хувийн бичил бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болж байна гэдгийг тэрээр хэлж байлаа.

Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх ажлын байрыг хадгалах, дэмжих зорилгоор 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3 хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 хүртэл сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар олгож байгаа юм.

НИЙТ ЗЭЭЛИЙН 28 ХУВИЙГ УЛААНБААТАР, 72 ХУВИЙГ ОРОН НУТГИЙН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД АВААД БАЙНА

Мөн өдөр Ерөнхий сайд Монголбанк болон банкны салбарын удирдлагуудтай хоёр дахь удаагийн уулзалтыг хийлээ. Энэ үеэр 3 хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтийн явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, зээлдэгчдээс ирүүлсэн санал гомдлын талаар ярилцлаа.

Банкны төлөөллүүд Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн хүсэлтээ тодорхой гаргахгүй бол буцаагдах эрсдэл гарч байгааг хэлж байлаа. Тухайлбал зээлийн зориулалт тодорхой бус, олон банкинд нэгэн зэрэг хүсэлтээ өгөх зэргээс шалтгаалж, татгалзах тохиолдол байгаа гэдгийг банкны удирдлагууд хэллээ. Мөн зээлийн зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бол зээлдэгчдийн зүгээс хөрөнгө оруулалтын зорилготой санхүүжилт хүсэх тохиолдол цөөнгүй байгааг хэлж байлаа. Түүнчлэн зээлийн барьцаа хөрөнгийн шаардагдах материалуудыг цахимжуулах хэрэгцээ шаардлага байгааг арилжааны банкны төлөөллүүд онцолж байв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Сангийн сайдад өглөө. Тэрбээр “Хатуу хөл хорио тогтоосон үед ч банкны зээл зогсолтгүй үргэлжилж байх зохицуулалт хийх, зээлдэгч заавал банкны салбар дээр 4-5 удаа ирэхгүйгээр цахим хэлбэрээр үйлчилгээгээ авдаг байх нөхцөлийг судалж хэрэгжүүлэх шаардлагатай” гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан