Алдарт Битлз хамтлагийн хөгжимчин Пол Макартни Францын ерөнхийлөгч Франсуа Олландаас тус улсын дээд шагнал “Хүндэт Легион”-ы одон хүлээн авах ёслол энэ сарын 8-нд Парис хотноо болно гэж Елисейн ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Түүний хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Францын төр ийнхүү шагнахаар шийдвэрлэсэн байна.
Тэр зөвхөн одон гардаж аваад зогсохгүй офицерийн цол хүртэнэ. Дуу, хөгжим, нь дэлхий дахинаа түгээл болсон тохиолдолд Хүндэт Легионы одонг гадаадын уран бүтээлчдэд гардуулдаг байна. Өмнө нь америкийн дуучин Барбара Стрейзанд, Лайза Миннелли нар хүрт эж байжээ.
Пол Макартни өөрийн авьяас билгээрээ ийм өндөр шагнал хүртэж байгаа нь анхных биш. 1997 онд Их британий хатан хаан Елизавет түүнд “Хүлэг баатар”-ын цол олгож байсан юм. Макартни бас Британийн империйн одонгоор Жорж Харрисонтой хамт шагнуулж байсан юм.