Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Амарсайхан:Халдвар хамгааллаа хэрхэн баримтлахаас 14 хоногийн дараа хөл хорио тогтоох, эсэх нь хамаарна

Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.

“Маскаа зүүе,

Хүн хоорондын зай барья,

Хувийн ариун цэвэр сахия” гэх мэт уриалгыг сонссоор байгаад магадгүй Танд нэгэн хэвийн, хуучин зүйл мэт санагдаж болох юм.

Гэвч корона хуучраагүй, урьдчилан сэргийлэх эдгээр арга зам ч хуучраагүй гэдгийг дор бүртээ санаж, алхам тутамдаа мөрдөж хэвшүүлцгээе.

Манайхан амны хаалт зүүж хэвшсэн нь сайн боловч зөв хэрэглэх дадалд бүрэн суралцаагүйн улмаас нэг удаагийн маскийг өдөржин солихгүй зүүх, гадуур явахдаа амны хаалт зүүдэг ч үйлчилгээний газар оронгуут тайлаад хүмүүстэй уулздаг, хэрэглэсэн маскаа хаяхдаа заавар зөвлөмжийг мөрддөггүй зэрэг нь эрсдэл дагуулсаар байгааг мэргэжилтнүүд сануулж буй.

Зохих заавар зөвлөмжийн дагуу амны хаалтыг зөв хэрэглэвэл 95 хувь хүртэл хамгаалдаг тул маскийг зөв зүүж хэвших гэх мэт иргэдийн өдөр тутмын энгийн үйлдлүүдээс, аж ахуйн нэгжүүд маань халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж ажиллахаас 14 хоногийн дараа хатуу хөл хорио тогтоох, эсэх нь хамаарна.

Төр, засгийн зүгээс вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж, халдварын голомтыг хумих, хөнгөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлах, эмчлэх зэрэг бодлогын ажлуудаа үргэлжлүүлнэ.

Эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд бид айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад анхаарч ажиллаж байгааг нэг хэсэг нь зориуд улстөржүүлэн олон нийтийг турхирах хандлага ч ажиглагдаж байна.

Хөл хорио тогтоож, хааж хязгаарлах шиг амархан зүйл үгүй. Харин цар тахлын эрсдэлийн үед дасан зохицож ажиллаж, амьдрах менежментийг хэрэгжүүлэх л амаргүй.

Иймд төр-иргэн-аж ахуйн нэгжүүд хамтдаа хичээж, аюул эрсдэлийг даван туулах нь чухал байна” гэжээ.

4 Сэтгэгдэл
hol horio togtoogood deerdej bga yum alga ajilaa hiij koronotoi zohitsoj amidaray
Хөл хлтио амархаан харин зөв үр дүнтэй зохион байгуулах нь чухал өмнөх шиг үр дүнгүй зохион байгуулвал ямар ч хэрэггүй хий зардал гаргаад өмнөх гаргасан зардлыг төлүүлэх хэрэгтэй
Чи зүгээрл зайл
Хөл хорионоос шууд тавьдаг эргүү сда
Хамгийн их уншсан