Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийн баталгаатай,10-аас дээш жил хамт амьдарсан дундаасаа хүүхэдтэй хүмүүст үйлчлэх Хамтын тэтгэврийн тухай хуулийг өргөн барилаа

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.

Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулах юм байна. Үүнд:

1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа ахмад нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг аж. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм.

2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.

3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.

Тэтгэврийн энэ чиглэлийн зохицуулалт гадаадын олон улс оронд хэрэгждэг байна. Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч  нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг, АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.

 
 

 

 

 

 

 

 

14 Сэтгэгдэл
Тэнэг юм хийж суух юм бэ
Бурхан болоочийн тэтгэвэрийн хэдэн ххувийг ххамтын тэтгэвэрт олгох вэ гэдэг нь чухал шүү Ер нь хэдэн жил хууль ёсны гэр бүл болж амьдарсан жилийг итгэлцүүр гаргаж тооцох ннь зөв болов уу?Ж-нь: 2 гэсэн итгэлцүүр гаргаад 10 жил хамт амььдарсан бол 20% , 50-аас дээш жил бол бүрэн олгоход болохгүй юмгүүй дээ
Ийм балай юм битгий хийцгээ.АН ард түмнээс оноо авах гээд нэг ийм юм хийж аваад хэдэн жил болж байна.тэтгэврийн сан ямар байгаа билээ.Түүний оронд тэтгэвэрт гараад удалгүй нас барчихаж байгаа хүмүүст ар гэр үр хүүхдэд нь тэтгэврийг нь өвлүүлдэг хууль хэрэгтэй.Ямар нэг оноо авар биш нарийн бодож боловсруулсан хууль хэржгтэй.
Ер нь санаа нь зөв. Ийм хууль байх хэрэгтэй. Шалгуурыг олон талаас бодож маш оновчтой тогтоох хэрэгтэй. 10 жил гэдэг нь салж нийлсэн залуу авгай нарт нь зориулж байгаа юм шиг болж Ядаж хамт амьдарсан хугацаа25-аас доош жил байх нь утгагүй л дээ
10 жил бага байнаа. Хорин жил гэхгүй бол сангаа ч төвлөрүүлж дийлэхгүй, авгай нөхөр сольдог улсууд 5 авгай,20 хүүхэд гээд ороод ирэхээр хэнд нь өгч таарах вэ? Насаараа хамт суугаад 30,40 жил амьдарчихаад сүүлийн 10 жилийнх нь залуу авгайд нь өгөхөөр гомдолтой биз дээ. Монголд хуулиараа 60-аас дээш насалж байж тэтгэвэрт гарна. Хөнгөлөлттэй, цэрэг цагдаагаар наснаасаа эрт гарсан хүмүүст бол өвлүүлэхгүйгээр 60 нас хүрэхэд нь л өвлүүлэх нь зүйтэй!!!! Хэт улс төржиж попроод арай дэндүү бага хугацаа заасан санагдлаа. Их олон хүн авах тусам сан бүрдэх асуудал хүндэрнэ дээ!!!
Гэр бүлийн баталгаатай 10 жил амьдарсан байхад л болоо бишүү, дундаасааи хүүхэдтэй гэдэг нь ямар учиртай юм бэ, тухайн гэр бүлд ямарч шалтгаан байж болно шүү дээ, зовлонгоор нь ялгавралаж байгаам уу
Энэ чинь маш зөв шүү
1992 оноос нөхөртэйгээ амьдарч2 хүүхэд төрүүлсэн баталгаа бгүй 2002 онд салсан нийлсэн эхнэр нь дагавар хүүтэй мөн гэрлэлт батлуулсан хүүхдээ манай нөхрийн нэр дээр болгосон бна билээ бид 2 н хэн нь тэтгэврийн өвдөх вэ
Маш зөв ганц ажил хийж дээ энэ хоёр амьтан.
Үлдсэн нэгэнд нь их л дэм болох байхдаа Зөв хуулийн төсөл өргөн барьжээ
Маш зөв олон жил тогтвортой амьдарсан ахмад настнуудад энэ л хуулийн хүрээнд тэтгэвэр нь өвлөгдөж үлдсэн амьдралд нь дэм болох нь маш чухал асуудал байгаа юм хууль санаачилж өргөн барьж байгаа эрхэм хүмүүст баярлалаа амжилт хүсье
дундаасаа энэ тэр гэсэн ялгаварлал бж болохгүй. Та нараас авах гэж бгаа биш. Насаараа төлсөн мөнгөө л буцааж авч бна. 10 аас дээш жил амьдарсан гэр бүлийн баталгаатай... тэгээл болоо. Дундаасаа үр хүүхэд гарах боломжгүйгээс насаараа үр хүүхэдгүй хүмүүс, гэр бүлийн 2 цөөнгүй бий. Ингэж хүмүүсийг хохироохгүй шүү.
Гэр бүлийн гишүүн нь ажил эрхэлж байхдаа нас барвал даатгалд төлсөн шимтгэл нь тэтгэвэр болж хувиран үлдсэн хүнд өвлөгдөх боломж бий юу?
Хэдэн онд тэтгэвэрт гарсан хүмүүс хамрагдах вэ? Анх 2005 оноос өмнө тэтгэвэрт орсон хүмүүст үйлчилнэ гэж байсан.
Хамгийн их уншсан