Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЛЛАГЫН АРД АВЛИГЫН ХЭРГҮҮД НУУГДАЖ БАЙНА

МоАХ-ны анхны зохицуулагч  С.Зоригийн Аллагын гэмт хэрэг 23 жил яригдаж байна. Ц.Нямдорж би захиалагчийг том дарга нарт хэлсэн гэдгээ 2021.01.19-ний өдөр мэдэгдэж, хэргийг санаатайгаар нуун дарагдуулдгаа хэлсэн. Сонгууль угтаж өрнөөд, сонгуулийн маргааш нь таг мартдаг зуршилтай. Учир нь эрх мэдэлд хүрэх шат, ард олныг төөрөгдүүлэх арга, авлигын гэмт хэргээ мартагнуулах, нуун дарагдуулах гол зэвсэг болгон ашигладаг.

Сонгуулийн авлига, Эрх мэдлийн авлига, Албан тушаалын авлига, байгалийн баялгийн авлига, газрын наймааны авлига, Тендерийн авлига, ЖДҮ-гийн авлига, Тусгай зөвшөөрлийн авлига, Гаалийн авлига, Татварын авлига, Мэргэжлийн хяналтын авлига, ажлын байрны авлига, мэдээллийн авлига, Коведын авлига, Вакцины авлигын хэргүүдтэй алхам бүртээ нүүр тулж байгаа ч авлигын хэргүүдийг шийдвэрлэхэд Эрх мэдэлтнүүд саад учруулж байна.

            Тэд  НАМЫНХАА 100 жилийг тэмдэглэж, 7 тэрбумыг зарцуулан, Төрийн эрх мэдлийг Ардчиллын гэгдэх жилүүдэд ч алдаагүй гэдгээ баяр ёслолтойгоор зарлан тунхаглалаа.

Авлигын далай”-д Өндөр түвшний албан тушаалтнууд живснээр Монгол улсын Тусгаар тогтнол алдагдаж байна. Зүгээр хараад суух эрх монгол хүнд байхгүй. ОНЗ-өөс 2021.03.20-ноос Улсын хэмжээнд иргэд зохион байгуулалтад орж,  оршин суугаа газар бүртээ “Газар, Байгалийн баялагт олон нийтийн үзлэг зохион байгуулж, хяналт тогтоох” бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна.

  1. Дэлхийн анхны Дархан цаазат Богд хаан уулын Төрийн тусгай хамгаалалттай газарт БОАЖЯ-ны 2001-2008 онуудад Монгол хүний нэр дээр олгосон зөвшөөрлүүд Хятад иргэдийн өмчлөлд шилжиж, эх үүсвэр нь тодорхойгүй асар их хэмжээний мөнгө эргэлдэж, Дархан цаазат Богд уулын ам бүхэнд орон сууцны тансаг хаусуудыг дутуу  барьж, цемент, блок овоолсон нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд Хятад иргэд ньхил давсан байна. Энэ хэрэгт Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга ч оролцсон байж болзошгүй байна. Монгол хүний хөл тавиулдаггүй Дархан цаазат газарт  Хятад иргэдэд үр удмаараа  амьдран суух эрхийг Эрх мэдэлтнүүд олгосон байна. Мөнгө угаасан, авлига авсан, эх орноосоо урвасан уг хэргийг шалгах ажил Ерөнхий сайдын мэдэлд АТГ очсоноор шалгагдахгүй зогслоо.
  2. Байгалийн баялгийн авлигач нар Ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-д олноороо сууж байна. Тэдний нэг төлөөлөгч Ж.Эрдэнэбат хэргээ эцэслэн шийдвэрлээгүй ч Ард түмний элч төлөөлөгч болж тангараг өргөж, олныг басамжлах гэж байна. Оффшорын босс Сү.Батболд УИХ-ын Тусгай Хяналтын Дэд Хорооны дарга, ард түмний элч төлөөлөгч байх нь зөв үү гэдэг асуулт Эрх баригчдаас хариу нэхэж байна.
  3. Манай улсад Ковед цар тахал байна уу?, коведын вирус байна уу? аль нь вэ?  ЭМЯ яагаад ойлгомжтой зарлахгүй байнавэ?, Санхүүжилт, хандив тусламжийн зарцуулалт яагаад нууц байна?, Эрх баригчид яагаад маскгүй, хоорондын зай барихгүй талбайгаар дүүрэн алхсан вэ?, Яагаад баярын хурал, концерт зохион байгуулсан вэ?, Яагаад янз бүрийн вакцин оруулж ирсэн бэ?, Хүн амын эрүүл мэндийг хамгаалах гээд байна уу?, вакцинаар бизнес хийгээд байна уу?, Вакцины улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцах вэ?, Нөхөн олговрын асуудал яагаад яригдахгүй байна ?, Монгол хүн Үндсэн хуулиар баталгаажуулсан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах мөн ОУ-ын факт, конвенцийн дагуу эрхээ эдлэх ёсгүй юу? гээд Олон нийтээс тус зөвлөлд гомдол мэдээлэл их ирж байна.

Гэтэл Эрх баригчид үндсэн ажлаа умартан сонгууль, С.Зоригийн хэргийг л ярьж байна. Энэ нь Аллагаар халхавчлан ард нь авлигын гэмт хэргүүдээ нуух гэсэн том бодлого байна гэж ойлгогдож байна.

 

АТГ-ын дэргэдэх ОНЗ

2021.03.17

 

3 Сэтгэгдэл
нохой бөөс үсчиж байна.
Балиар авгай
Ковед бишээ Ковид гээч Баасан чавганцаа.Ийм боловсролтой хүн өмгөөлөгч гэх шиг кккк ккк
Хамгийн их уншсан