Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг хүслээ

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллах төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байна. Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг урьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, иргэн бүрийн сонгуульд оролцох оролцоог тэгш хангах талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар, өнгөрсөн жил зохион байгуулагдсан УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудлаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаад өмнөх сонгуулиар хийж хэрэгжүүлсэн ажлыг энэ удаагийн сонгуулийн үеэр ч үргэлжлүүлэхийн зэрэгцээ сайжруулах, цаашид анхаарч, хамтран ажиллах ажлын чиглэл дээр тогтож ярилцав. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, тэдгээрт сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх ухуулга сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийх, сайжруулах, урьдчилан хорих байранд цагдан хоригдсон болон тусгаарлах байранд байгаа иргэдийн сонгох эрхийг хуульд заасан шаардлагын дагуу хангуулах талаар ярилцлаа. Дээрх асуудлаас гадна гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг Хүний эрхийн үндэсний комиссоос хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн  алба хаагчдын сонгох эрхийг хангах талаар шинээр орсон заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар уулзалтын үеэр хөндөв. Энэ чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд идэвхтэй хамтран ажиллана.

Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг сонины тусгай дугаарт материал нийтлэх, сонгогчдод болон сонгуульд оролцогсдод зориулсан зөвлөмж гаргахаар боллоо.

Сонгуулийн ерөнхий хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг төрийн байгууллагууд дотроос анхдагч болон хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллагын вэбсайтыг сул хараатай иргэдэд зориулсан хувилбартай болгож, 2020 оны 1 дүгээр сарын 15-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг дохионы орчуулгатай хүргэсэн юм. Мөн сонгуулийн дүн мэдээний хэвлэлийн хурлыг тэжээгч орчуулагчтай хүргэх, олон улсын дохионы хэлээр нийтэд хүргэх ажлыг сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран хийж гүйцэтгэсэн билээ.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан