Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.САРАНГЭРЭЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД  АНХААРЧ АЖИЛЛАНА

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Д.Сарангэрэл гуравдугаар сарын 09-ний өдөр Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа. Тус хуралдаанд  21 аймаг, 9 дүүрэг, 73 сумын нийт гишүүд, удирдлагууд оролцож үндэсний хэмжээний томоохон хурал болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар 2020 онд хийгдсэн ажлуудаа тайлагнахын зэрэгцээ  цаашид хийгдэх ажлынхаа талаар мөн хэлэлцсэн байна. НАМЭХ нь нийгэмд тустай үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 1994 онд анх байгуулагдаж өдгөө  121,000 мянган гишүүд дэмжигчидтэй өнөр өтгөн айл болжээ. Тэдгээрээс хамгийн залуу гишүүн нь 19 настай бол хамгийн хөгшин гишүүн нь 107 настай аж.  

НАМЭХ энэ жилийн хувьд 25 томоохон ажлуудыг хийсэн ба тэдгээрээс хамгийн онцлох ажил нь МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж НАМЭХ-ноос “Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал,  хүндэтгэлийн арга хэмжээг 3 дугаар сарын 04-ний өдөр танхимаар болон цахимаар амжилттай зохион байгуулсан юм. Энэ дашрамд дурьдахад Улс орон болон улс төрийн ууган хүчний 100 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо хамгийн чухал билээ.

Мөн  НАМЭХ-ны гишүүд өнгөрсөн онд уриалга гарган гурван өдрийн дотор 30000 маскыг оёж ЭМЯ болон УОК-д хандивлаж байжээ.

Цахим хурлын үеэр Д.Сарангэрэл:

“2021 онд эмэгтэйчүүдийн амьдарлын чадавхийг дээшлүүлэх 2 дахь судалгааг хийж эхэлсэн. Архидалт, ажилгүйдлийн суурь болсон гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч ажиллана. Иргэдийг ажилтай, орлоготой болгохын төлөө дуу хоолойгоо өргөнө. Мөн цаашид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр, сургалтад хамруулах болон нийгэмд хүртээлтэй олон талт үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Энэхүү ажлыг бодит болгохын тулд тасралтгүй санхүүжилт бий болгоно. Ингэхийн тулд хамгийн эхэнд гишүүд, дэмжигчдийгээ ногоо тарихыг уриална. Сургалт зохион байгуулна. Бид урд хөршөөс ногоогоо худалдаж авахгүйгээр өөрсдөө Монгол хөрсөнд тарьсан Монгол ногоогоо хүнсэндээ хэрэглэдэг болно. Ингэснээр хүнсний ногооны хомсдол мөн багасна” хэмээв.

8 Сэтгэгдэл
хуцан хамарласан бөөн ботокс филлер шахуулж нүүрээ ярьж инээж чадахгүй болтлоо дарвайтал татуулчаад ярьж ч чадахгүй бж юугаа балайраад орон тоо бөглөөд суугаад бга чавганц вэ
Чимгээгээ гаргаачээ.
Tetgeveriin dood hemjeeg 500000 bolgoh tal deer ajillaarai uuniig Ta l chadna itgej baina
ГЭНЭТ ГЭНЭТ НЭГ ИХ АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ ХҮН БОЛЧИХ ЮМАА.ТЭР ХҮҮДЭЭ АВЧ ӨГСӨН УСАН ОНГОЦНЫХОО МӨНГИЙГ ЭХЛЭЭД УЛДАА ТӨЛЧИХ ХУДАЛЧ ХҮҮХЭН МИНЬ
Энэ ялаархсан морь шиг толгой хаялсан авгай өнгөрсөн жилүүдэд юугаа хийж байсан юм..гэнэт юу болоов..вакцин хийлгүүлээд сайд шигээ солиорч байна уу???эсвэл хавар болоод өвчин сэдрээд байгаа биз дээ..ХУДЛАА Л БАЙХГҮЙ ЮУ!!!
Идэж ууж завшихын дон туссан балай авгай! Хүүдээ авч өгсөн усан онгоцоо юу гэж тайлбарлах вэ??? Төсвийн мөнгийг хулгай хийж л авсан биз!!!
Gutsaadai 100 jil shuuhdaa medehgui bsiimu yaagaad duugarahgui bsiin
За энэ авгай ярьж л бдг юм .хэрэгжүүлсэн нь хэд бол . Бид сайхан ярихыг биш сайн ажиллахыг хүсч бна даа
Хамгийн их уншсан