Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙ САЙД АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восеныг хүлээн авч уулзав. Найрамдалт сайхан харилцаатай хоёр улс ойрын хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулж, Өргөтгөсөн түншлэлийн харилцаагаа цаасан дээр буулган тунхаглах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Дэвид Мэтью Восен баяр хүргэж амжилт хүсэв. Австрали Улс бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улс ч адил байр суурь баримталдаг гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар  хөдөө аж ахуй, уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, цахим засаглал, авлигын индексийг бууруулах зэргээр хамтран ажиллах, өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан