Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сорьц авах цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 133, 142 дугаар сургуулийн байранд ковидын шинжилгээ авч буй цэгүүдийн ажлын явцыг шалгав.

Бүх нийтийн хөл хориог хязгаарлах хугацаанд цар тархалтын голомтыг хумих нэгдсэн арга хэмжээг эхлүүлэхэд ковидын шинжилгээ авах цэгүүдийн бэлэн байдал, ажилтан албан хаагчдын ажлын уялдаа холбоо, сорьц авах багаж хэрэгслийн нөөц, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийг газар дээр нь шалгаж, эмнэлгийн ажилчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

“Иргэдэд шинжилгээ өгөх цагийг цахимаар олгож эхэлснээр олон хүний бөөгнөрөл үүсэхгүй байх давуу талтай боловч цагтаа ирэхгүй иргэдээс хамаарч нийт сорьц өгөх иргэдийн тоо буурсан. Энэ нь шинжилгээнд яаралтай хамрагдах хүсэлтэй иргэдийг хүлээн авах боломжгүй нөхцөлийг үүсгэж байгаа” гэдгийг шинжилгээ авч буй эмч ажилчдын зүгээс хэлж байв.

Шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагааг Шадар сайд газар дээр очиж нь шалгаж дуусаад, Эрүүл мэндийн сайдтай уулзаж анхан шатны нэгжид тулгамдаж буй зарим асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өглөө.

Ковидын шинжилгээ авах цэгүүдийг нарийн зохион байгуулалтад оруулах нарийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгов. Түүнчлэн иргэдээс сорьц авах цагийн хуваарийг уртасгах, шинжилгээний хариуг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр өдөрт нь гаргах, ажилтан албан хаагчдын халдвар хамгааллын нөхцлийг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан