Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөл хориотой холбоотой асуудлаар УОК хуралдахаар боллоо

УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД19-ын өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг танилцуулсан билээ. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцолсон юм. Эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулвал 2021 оны гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж буй.

Тэгвэл өнөөдөр УОК 18:00 цагаас хуралдахаар болсон байна. УОК-т ЭМЯ-наас халдварын нөхцөл байдалтай холбогдуулан сар шинээр Улаанбаатар хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлсэн аж. Хэрвээ санал дэмжигдвэл маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн эцсийн шийдвэр гарах юм.

3 Сэтгэгдэл
солонгос мэдээ сонирхоно уу https://www.youtube.com/watch?v=guu-PLwzL5s
Neg hesegtee hatuu hul horio togtooh heregtei gedgiig bid ungursun hugatsaanaas harlaa shuudee,eruul mend chuhal
Одоо больж үзээ! Ард иргэд бид ухамсраараа шийдчихэж болох асуудлийг ингэж сүр дуулиан болгож хөл хорио тогтоох хэрэг байгаа юм уу? Хөл хориод болчихдог дарагдчихдаг бол дарагпхаар хугацаа нь болчихсон шд!
Хамгийн их уншсан