Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал.  

Засгийн газар, УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, НОК бүгд ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж эс чадвал хатуу хариуцлага тооцож явах болно” гээд албан хаагчдад дараах асуудлуудыг онцгойлон анхаарч биелүүлж ажиллахыг үүрэг болгов.

-       Шат шатандаа одоогийн ажлын арга барил, хандлагаа өөрчилж, шинэчлээд  хурдтай, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах

-       Салбар хоорондын уялдааг хангаж,  мэдээллийн урсгалыг нэгтгэн, мэдээллийн менежментээ сайжруулах

-       Зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх

-       Цар тахлыг араас нь хөөж, илрүүлж эмчлэх биш урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарах

УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД19-ын өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг УОК-ын Шуурхай штабд ажиллах үеэр  танилцуулсан. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцолсон. Эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулвал 2021 оны гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж байгаа аж. Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

37 Сэтгэгдэл
Olon yum shalichignaal neg ugui neg tegii geel erguu malnuud mini neg yum gargah gej heden ynziin yum yridgiin hucalgui hol horiogoo togotoo. Hend ch hereggui yumnuud mini hiivel hiigeed ugui bol zailaach.
Засгийн газарийн ганц хийж чадах ажил нь хөл хорио.Ногоо бүсэд амьдарч байгаа хөдөө орон нутгийн иргэд Өмнөговь аймаг дахь ажилдаа явмаар байхын УБ аас ээлж сольж болно гэсэн мөртлөө Орон нутгаас солихгүй гэхийн юу гэсэн үг вэ.
Ene zavaan ymaa odoo bolio neg hol horiod neg sulalaad bgaan neg l uchirtai emnelegt hevteed emchluulsen humuus odoo hurtel medeelel hiisengui tsaaguuraa l neg ym bna ard iregdruugee chigelsen shiidver yuch baihkuu l bnashdee
nislegee neegeechee bukh oron cholootei bolson bn
Horij bolj bnaa.ajilgui tsalingui ard tumen hetsuu bn .eswel ter ogno geed bga 1000000 togrogoo ogood O zogsoltoo hii .huwiin hewshiliinhen barag ajillahgui ajillaj bgaa n orlogo muu neriidleer tsalingaa ch guitsed ogohgui bn .
Hol horioog horison deer gaduur hunii hodolgoon mash ih bolj bn .hetsuu bnshuu.boon l sar shindee beldsen l humuus bn er oilgohgui ,toomjirgui humuus bhiin maa.
Хөл хорио!!! Хорьж л байгаа юм бол хорьсон шиг хорь. Хорьсон ч биш байсан ч биш хоёрын хооронд хулхагнасан, ая тал зассан байдалтай байх нь тустай бус харин бүр аюултай байна.
Тэг зогсолт хийж цагаансарыг хорих хэрэгтэй тэгэж байж короноог ялна шүү
Араас хөөж хумихгүй юм бол короног тараа гэж байгаа юм шиг эвгүй санагдаж байна. Хоорондоо маргалдаад байлгүй хурдан хөл хориогоо тогтоо
Tsagaan sar temdeglen geed aimag sum oron nutgiihan estai harinch 1 bujignaj bnda belen mongo zadluulaal jinhen nazgai avhandee horihoor bol 2 sariin 1 neesl horih estai baisii
niigemiin datglaa nemj bga bol tsailngaa neemeech
Tiim shvv niigmiin daatgal tegleechee
Hul horio hiilee geed uvchinuu darsangui irged ni yaduurlaa odo dahiad horin l gene. Uvchinuu darj chadah uu? Chadahgui bol horih hereg baina uu?
Ontsgoi baidliin eronxii gazart ajillaj bgaa ene xumuus chadvargui dutmag xumuus ontsgoi baidliin eronxii gazriin xariya neg oron suuts barix geed 3 jil bolj bna mash xariustlagagui xariya ajildaa tm xariustlagagui tsalgar uls taxal darax uu ulsiin ontsgoi baidliin eronxii gazriin udirdlaga alban tushaaltaniig chadvarjuulax siain xuneer solix xeregtei
yeroos ajillaxgui bnaa
nigem daatgal tatwara tegleech tsalin awch chadahgvi bna vrh tolgoilson emegtei bna 300000 haanach hvrehgvi bna
6 geed horino gebel 6 s umnu hudaldaanii tub bolon hunsnii zahuudad het undur achaalal uusne.Harin shiniin 1.2.3 nd hul horiog nam barih heregtei
Дэлхии даахгүи мак захирал баян охин төрөөс цалин авна бөөн захиралыг ядуу ард түмэн тэжээж диилэхгүи бна том аж нэгжүүд ажилна төриин алба гахаи дарга нар өндөр цалингаа авна борчуудаа өндөр хүүтэи банк бус зээлээ шахна далии хүрэлсүх оюунэрдэнэ увс Сүрэг луиварчидаа чоижилсүрэн бүх барилга барина сангиин саид увс хүрэлбаатар хаанас мөнгө шаах вэ хот дарга асан увс дэд саид амарсанаа алтантхуяг увс тэсо захирал гишүүн увс
Монгол улсын бүхий л ажил, амьдралыг муулах тусам Ерөнхийлөгчийнх нэр хүнд өсдөг гэж ямар чөтгөр шулам нь хөлсний сурвалжлагч нарт хэлсэн юм болдоо
ШУ, мэргэжлийн байгууллага, эрдэмтэдийн судалгааг үндэслэн шийдвэрлэх хэрэгтэй.
Хатуу хөл хорио тогтоохдоо нийтийн тээвэр автомашин явуулахгүй .ажиллаж байгаа газрууд ажилчдын автобус явуулах хэрэгтэй.Тусгай зөвшөөрлийг танил талаараа маш ихээр авдаг юм байна лээ.
2 сар дийлээгүй байж одоо 16 хоногт амжих уу зүгээр л цуг амьдарий
SAin bnuu bi neg zvil g mash ih hvsej bnaa saida oron nutagruu ga ywah hvsette irgen bnaa end nastai eejige asarch bgd odo bie gaigvi bolod hodo vr hvvhedrvge ywh gsen chni ywj chddgviee onoriin dotor ywmaar bn ene asudal g shiidej ogooch oworhangai ywmaar bna guij bn shvv neg nastai bytshan hvvhed maani tend bvten noirtoi honohgvi hetsvv bnaaa ydaj l jijg terg ywuld ogooch
Тэг зогсолт хийхгүй бол хумигдахгүй шдээ.
Хөл хориог чангахгүй бол барьж чадахгүй болох нь ээ.дэглэм сулруулсан энэ өдрүүдэд ямар олон хүнд халдварлаж байнаа.яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй.өвчин дийлдэхээ болих нь
Hogoon bused bga aimag sumiin irgediig amhaarch tsoohon honog hol horio togtooh bailguidee 14 honogiin horio hodoo oron nutagt ih bn zeel amidral ahuiga yandaa gej baihad
Багахан шиг дэмбэрэлтээрэй дээ. Дотооддоо халдвар алдсан хүмүүстээ нэг ч хариуцлага тооцоогүй байж хэдэн иргэдээ эрдмэтэдийн санал гээд "шийтгэсэн" хэвээр л байх уу. Ингэх юм бол юун new gen энэ тэр вэ. Хэрэг алга. Эхлээд төрийн албатайгаа хариуцлагаа тооцчих дараа нь иргэдийнхээ эрхэнд халдана уу. Залуу ЕС-аас арай өөр юм хүлээж байгаа байх шүү энэ олон түмэн...
Дугаарын хязгаарлалтаар ши йдчихээ. Өдөрт 2 янзын д угаар л явна
Цагаан сарын үеэр хөл хориог чангалж гэрийн хориог 10 хоног хийх хэрэгтэй
yun 16 honog ve ulgeriin saihan yum yrih yum 16 udur gerte hewteh bolomj bololtootoi humuus zuisand l baiga shu bitgi amidralgui balai yum yrid bgaarai bayriin 3n udur haahdala bolno bitgi dawraad bai
Ковидын тархалтыг нэгмөсөн зогсоох боломжгүй нь тодорхой болсон учраас цаашид дасан зохицоод л амьдрах нь үнэн. Гагцхүү хяналтаа алдахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд математик загварчлал дээрээ дүн шинжилгээ хийж өвчлөгдсөдийн тоог эмнэлэгийн боломжиндоо бариулахын тулд хэсэгчилсэн болон бүрэн хөл хориог богино, дунд хугацаагаар хийгээд явах хэрэгтэй. Хөнгөн өвчлөгсөдийг гэрээр нь эмчлэх, хяналт тавих системээ яаралтай боловсруулж ажилд оруулах шаардлагатай байна
ergej karantilaxgui shuu mungutei bayjsan uls bolchixno ixenx n orlogooroo amdardag naad uvchin deeree ulsaas tsalin avch bgaa n sain ajil ariutga ta nariin chadaxgui bgaag bid nar uurex yostoi yu ergej gert zuger suuxgui shuu. ajillaj chadaxgui bns hde 3 say xuntei ulsad gants uvchin barichej chadaxgui boxir zavaan gazruudaa ariutga yanz buriin uner unerteed yasan zavaan yum be
Ерөнхийлөгчийн хэлээд байгаа 1 сая төгрөгийн ваучерыг өгөөд л хэсэг хорьчихвол болчихношдээ. Үндэсний үйлдвэрлэлээ ч дэмжинэ. Таг хоосон орлого зогсоож хорьсон биш бүх хүн л дагаж мөрдөнө дөө
Одоо тэгээд нараа хараач ямар хүн томилоод тайвчихваа гэж хараж байна ийм сайд нартай хэр урагшилах юм болдоо ард ирэгддэ мөнгө тараа тэр оюун толгой гэх асуудал юу бодох вэ хэн гархан хамаагүй яаж ажилаж ард ирэгдийн амжиргаа дээшилэн тэр хүн хэр ажилаа хийж байна гэдгээр нь байхаас биш бас л ялгаа байхгүй ижилхэн юм байвал ажилаа чадах хүнд нь өгхөл хэрэгтэй болхол байхдаа ард түмэн гээд яриаад байсан одоол харандаа
орон нутгийнхныгаа эрх биш гаргана биздээ сүүлийн 14 хоногт аргагүй шүү дээ замбараагүй байсан
Хөл хорио яах вэ тэр луйвардсан мөнгөнөөсөө ард түмэндээ өг. Сайдын суудал худалдан авсан их мөнгө танай засгийн газарт бий шүү.Эс бөгөөс Ундармаа Батбаяр Гарамгаыбаатар гэх мэтээс мөнгө ав. Бүр аргаа барахад олимп дэлхийн медаьлтаны сар болгоны урамшуулалыг одоо энэ хэцүү үед болиоч. Дэд сайдууд болон орон тооны цомотгол хийгээч. Нэн ядуу гээд бүх юмс авдаг тэд харин дундчууд хэцүү байна. Шинэ засаг хаах боох биш аль болох иргэдийн төлөө ажиллаач. Хотын дарга амьд уу.
Нам гэрт нь л хорих хэрэгтэй заримд нь зөвшөөрөл өгөөд явуулах ямарч шаардлаггүй тэгж байж хумигдана
Хамгийн их уншсан