Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл ч цогц байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ-т ажиллаж, албаны үйл ажиллагаа болон коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний явцтай танилцлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, гамшгаас хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр хэрэгжиж буй Засгийн газар хоорондын томоохон төсөл, хөтөлбөрүүд болон коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийсэн юм.

Мөн энэ үеэр 21 аймгийн Онцгой комисстой цахимаар холбогдон, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээллийг сонслоо.  

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид, өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийх ёстой. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал, ус, цас, зуд, гамшигтай сайн тэмцдэг. Өвөлжилт хүндэрнэ гэдэг нэг асуудал. Цар тахал бол бидний хувьд шинэ тутам сорилт. Харин цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл цогц байх ёстой. Улсын онцгой комисс нь  Нийслэлийн онцгой комисстойгоо, Эрүүл мэнд, Онцгой байдалтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах ёстой. Иргэдтэйгээ илүү ойр хамтарч ажиллах боломж байсан. Одоо вакциныг ямар хугацаанд оруулж ирэх вэ, яаж зохион байгуулах вэ, төлөвлөгөөтэй байх ёстой. Цар тахлыг хөөх биш, урьдчилан сэргийлсэн, угтсан арга хэмжээ авах ёстой. Цар тахлыг даван туулах, эдийн засгаа сэргээх, дэмжих бодлогын арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цар тахал бол эдийн засгийн асуудал, гамшгийн асуудал, эрүүл мэндийн асуудал. Мөн боловсролын асуудал, хандлагын асуудал, мэдээлэл хурдан хүргэх менежментийн асуудал. Энэ бол хотын асуудал, бас хөдөөний асуудал. Тиймээс энэ асуудалд цогцоор хандах зайлшгүй шаардлагатай. Ингэж бид, цар тахлыг даван туулна. Удирдлагын ажлын арга барил, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.  Маш хурдтай, эргэх холбоотой, шинэ менежментээр, шинэ хандлагаар,  хүнлэг, ёс зүйтэй ажиллах шаардлага үүсч байна” гэж онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2 Сэтгэгдэл
hul horiog togtooh bol todorhoi hugatzaand oroi 8 tzagaas ugluu 8 tzag hoorond togtooh n onovchtoi bh. busad yed ajil amidral heviin
Ковидын тархалтыг нэгмөсөн зогсоох боломжгүй нь тодорхой болсон учраас цаашид дасан зохицоод л амьдрах нь үнэн. Гагцхүү хяналтаа алдахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд математик загварчлал дээрээ дүн шинжилгээ хийж өвчлөгдсөдийн тоог эмнэлэгийн боломжиндоо бариулахын тулд хэсэгчилсэн болон бүрэн хөл хориог богино, дунд хугацаагаар хийгээд явах хэрэгтэй. Хөнгөн өвчлөгсөдийг гэрээр нь эмчлэх, хяналт тавих системээ яаралтай боловсруулж ажилд оруулах шаардлагатай байна
Хамгийн их уншсан