Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл боловсруулсан хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа  

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  

Хуулийн төсөлд  

  • Уг хуулийн өөрчлөлт батлагдснаар бизнес, эдийн засгийн харилцааг хурдасгах хувь хүн, хуулийн этгээдийн нууцад үл хамаарах төрийн мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд авч ашиглах боломжийг бүрдүүэхээр,  
  • Уг мэдээллийг олон нийтэд гаргаж өгөх процесс, түүний үнэлгээ ямар байхыг ЗГ шийдэхээр тусгажээ.  

Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдснаар  

  • Дижиталчлагдаж буй цаг үетэй хөл нийцүүлэн алхах боломжийг бүрдүүлнэ. Бизнесүүд, гарааны бизнес эрхлэгчид нэн шаардлагатай өгөгдөл, судалгааны эх үүсвэртэй болно. Дата майнинг, дижитал шилжилтийг жинхэнэ утгаараа дэмжсэн ажил болох болно.  
  • Төсөвт орлогын шинэ боломжийг бий болгож, төсвийг төрөлжүүлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ татвар, хураамжаар биш иргэд, аж ахуйн нэгж хэрэгцээтэй мэдээллээ авч тэд ч, төр ч хожих боломжийг бүрдүүлнэ.  
  • Корона вирусын халдвар, цар тахлын үед бизнесийн эргэлтийг хурдасгах, оновчлолыг сайжруулах, төсвийн орлогод эерэг тэнцэл үзүүлэх өндөр ач холбогдолтой хуулийн төсөл юм.  

1 Сэтгэгдэл
Дажгүй шүү.
Хамгийн их уншсан