Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАНИЛЦ:32 дахь Ерөнхий сайдын боловсрол болон ажлын туршлага

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн. Улмаар өнөөдөр намын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд үүнийхээ таван жилд сайдаар ажилласан туршлагатай. Түүнийг намын шат шатны байгууллага, залуучуудын байгууллага, төрийн байгууллага, ЗГ, УИХ-д ажилласан арвин туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж үзэж буйгаа Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх болон намын Бага хурлын гишүүд хэлсэн юм. Ингээд гишүүдийн 99.2 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Л.Оюун-Эрдэнэ нь 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн тус тус ажиллаж байгаа билээ.

19 Сэтгэгдэл
женкогын бөгс цэвэрлэгчид юунд сандараа вэ ? тэртэй тэргүй наад хутгуур чинь юу ч хийж гийгүүлэхгүй бахь байдгаараа цаг хугацаал өнгөрөөнө хүк дээрээс нь зангана элбэгээгээс эхлээд харвардаар гайхууллаа монголчууд юунд хүрсэн юм бэ ? өр өөдөө гардаггүй амьдрал ёс зүй хүмүүжлээр доройтсон ард олон босоггүй төр
Боловсрол гэж түй ч алга... монгол ийм хүмүүсээр удирдуулж байгаа цагт удахгүй сөнөх нь ээ!! 3 жил авилгадаж Төгсөөд л шууд дарга? Сайн цүнх барьж гүйждээ.
их ч емхий, бага ч емхий !!! санаж яваарай, шаараа !!! аятайхан байгаарай, муу золиг минь !!! тер улсаар тогловол чи терийн цааз сонсоно шуу, нэхэл маш хатуу шуу !!! туухийн хурд эргуулэх алтан боломж гарт чинь бнаа : 1 бол баатар бно, угуй бол су.батболдын араас шоронгийн хадаас бно. Еренхийлегчийн эсрэг явбал ардын дайсан болж, улс терийн хуур бно. Ухмээр байвал эртхэн амиа хорлож ух. Ардад Монголд бага гай болсон дээр!!! Оюун Эрдэнэ, сануулсан шуу, шударга бай. Галаар наадах хэрэггуй. Баттулгыг ард тумэн дэмждэг, хамгаалдаг. Ямар ч намууд Еренхийлегчийг унагааж чадахуй гдгийг наад мунхаг толгойдооо сайн хийж ав !!! тууний дэргэд чи хуухэд гдгээ буу март. Су чинь у/терийн хуур бболж гуйцсэн. хойноос нь ухвэл ух ух. Монгол урвагдаар дутахгуй. МУУ ЗОЛИГ МИНЬ, ЭР ХУН ШИГ БАЙГААРАЙ, АРДУУД ЧАМД ДУН ТАВИХ БНО !!!!
мафийн толгойлогч су.батболдын авилгалд автаж, Эх орноосоо урваж, ард тумнээс сонгогдсон, цагаан захтан мафитай шударга тэмцэж буй Ардын хайрт хуу болох манай Еренхилегч Баттулгын еедеес цор цор хийвэл хохь чнь шуу, улс терийн янхан, ухдэл су.батболдтой чинь хамт МОНГОЛЫН ТУУХИЙН ШИВШГИЙН ШОНД МЭНХИЙН ХАДАЖ ОРХИНО ШУУ !!! аятайхан байгаарай. нэр чнь хугарвал чи улс терийн янхан, ухдэл бно !!!! санаж яв, малааа!!!
Бэрс дээд сургуульд 98 онд ороод 3 жил болоод төгсчээ дээ. Энэ сургууль 3 жилийн сургалттай юмуу
Боловсролын хувьд таалагддаггүй
Боловсрол моловсрол ,сургууль мургуйл хэрэгтэй юм уу ер нь
Үүнээс илүү боловсрол гэж ер нь монголд юу байдийн мундаг боловсролтой залуу байна. Ямар ч хэл ам, ямарч дайралтаас битгий шантраарай зөвхөн урагшаа дэмжээд өгнөө
Монголоо гэсэн сэтгэл тууштай тэмцэл нь ялах болтугай Амжилт хүсье
Тамгын газрын жижүүр байсан гээд өөрөө хэлээд байсан, ажлын туршлагыг нь дутуу л бичиж. Их дээд сургуулиудыг бол гурилдаад л өнгөрч. Дэлхийн зөн гэдэг байгууллага байхдаа христийг сургаалыг цээжилж л явсан даа
Төрийн дээд албан тушаалд хувийн сургуулийн диплом сайн гүйдэг болжээ.
Боловсролоос илүү ухаан чухал. Эх орноо гэсэн тууштай шударга зан нь илүү чухал шүү!
Ямарч боловсролгүй хүнээр ерөнхийлөгчөө хийчихээд юу гэж хуцаад байгаа ацнууд вэ?
Бэрс дээд сургуулийн дипломоор МУИС-д 2 жил сурсан ойлгомжтой. Гурилдаад диплом авч дээ. Мэрэгжилээр ажиллаж байж дадлага олж авна. Цүнх барих гэж сургууль төгссөн нэр зүүжээ. Хөөрхий дөө.
Боловсролоос чухал нь сэтгэл чухал
Одоо төрд байгаа хэдхэн мундаг хүмүүсийн нэг яалтачгүй мөн. Бэрс төгсөхөөрөө яадаг юм, дээд сургууль төгссөн сэтгүүлч хуульч, Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Удам сайтай. Аав нь боловсрол өндөртэй маш гайхалтай удирдагч. Олон жил хувийн сургуулийг улсын сургуулиас илүү гэдгийг баталж агуу потенциалтай үе үеийн сурагчдыг сургаж төгсгөсөн дунд сургуулийн захирал. Чадна аа, хэлэхээ хэлчихнэ, хийхээ хийчихнэ.
Бэрс сургууль төгссөн. Төрийн албаны ямар ч туршлаггүй хүн байна.
Боловсролын түвшин үнэхээр муу юм байна
mongoldoo elegtei zaluu baigaam sanaa zoboltgui ee
Хамгийн их уншсан