Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхээр УЗ-ийнхөн санал нэгджээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний нэрийг зарлаж, намын удирдлагын түвшинд санал нэгджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.

Тиймээс одоо 11:00 цагт товлогдсон намын Бага хурлаар асуудлыг хэлэлцүүлж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулах юм. 

Дашрамд сонирхуулахад, Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нарын 50 хувь нь улиран ажиллахаар болсон гэдэг мэдээлэл бас явж байна. 

1 Сэтгэгдэл
bolj bnaa zaluu xvn ajild ni amjilt xvsie
Хамгийн их уншсан