Сайхан бүсгүйчүүдээрээ алдартай Венесуэльд мисс бэлтгэдэг сургууль нээгджээ. Энд дөрвөн настай балчир охидоос эхлээд 24 хүртэлх насны бүсгүйчүүд мисс болохоор суралцдаг аж. Тэдэнд заах хичээл дарсны хундагыг хэрхэн зөв барихаас эхлээд олны өмнө биеэ хэрхэн авч явах, тайзан дээр яаж алхахыг заадаг гэнэ.
Венесуэльчүүд хэзээнээсээ сайхан бүсгүйчүүдээр алдартай юм болохоор ийм сургуульд охидоо сургах хүсэлтэй гэр бүл олон байдаг аж. Дөрвөн настай охиноо ирээдүйн дэлхийн мисс болгоно хэмээн авчирч сургадаг байна.
“Гар чөлөөтэй, өгзөг дээшээ” гэдэг үг бол миссийн сургуульд хамгийн их сонсогддог үг бөгөөд эргэн тойрон бүхий л ханыг толиор бүрсэн хичээлийн танхимд дандаа өндөр өсгийт өмсч явах ёстой. Ахлангийн ангийн оюутнуудын дүрэмт хувцас нь 12 см-ээс өндөр өсгийтэй туфль байх аж. Одоогоор тус сургуульд 160 гаруй охид суралцаж буй бөгөөд үе, үеийн миссүүд тэдэнд хичээл заадаг байна.
Венесуэлийн гоо бүсгүйчүүд “Miss Universe” тэмцээнд таван удаа тэргүүлж байсан бол “Miss World” буюу Дэлхийн миссийн тэргүүн титмийг мөн таван удаа эх орондоо авчирч байсан юм. Хамгийн сүүлд 2011 онд тус улсын гоо бүсгүй Ивиан Саркос Дэлхийд миссийн тэмцээнд тэргүүлж байсан билээ.