Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ЫН АН-ЫН ГИШҮҮД ДОНАЛЬД ТРАМПТ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ДАХИН СӨХЛӨӨ

АНУ-ын Конгрессын ордонд болсон эмх замбараагүй байдалд Ардчилсан намын нөлөө бүхий улс төрчид Дональд Трампыг буруутгаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг дахин эхлүүлэхээ мэдэгдлээ.

Үүнээс өмнө Конгрессын Төлөөлөгчдийн танхим Нэнси Пелосид итгэл үзүүлэхгүй гэж үзсэн ч тухайн үед Бүгд Найрамдах нам олонх байсан Сенат эсэргүүцээд байсан юм. Харин энэ удаад Сенатын суудал тэнцүү хоёр хуваагдаад байна. Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа хоёр долоо хоногийн дараа дуусгавар болно. Үүнээс өмнө Үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг ашиглан итгэл үзүүлэх эсэх асуудлыг хурдан хугацаанд явуулахад улс төрчид санал нийлж буйгаа илэрхийлсээр байна.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси
“Манай улс, манай иргэдийн хувьд үгээр илэрхийлэх боломжгүй аймшигт халдлагыг Ерөнхийлөгч энэхүү үймээнээрээ эхлүүллээ. Би Бүгд Найрамдах намыг тэргүүлэгч Сенатын дэд Ерөнхийлөгчид хандаж гаргасан 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэн Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг нэн даруй эхлүүлэхийг уриалж байна. Хэрэв дэд Ерөнхийлөгч болон танхим арга хэмжээ авахгүй бол Конгресс Ерөнхийлөгчид зарга үүсгэж, дараагийн арга хэмжээг авахад бэлэн байна. Энэ бол манай намын болон АНУ-ын иргэдийн ч зонхилох хүсэл зориг мөн. Өдөөн хатгасан, амиа бодсон энэ үйл явдалд гар бие оролцсон хүн бүр хариуцлагаа хүлээх болно. Олон нийтийг үймээн самуунд автуулахыг зорьсон тэдгээр хүмүүст хэлэхэд “Та нар бүтэлгүйтлээ” гэж мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт Дональд Трампыг дэмжигчдийн эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал даамжирч, жагсагчид Конгрессын ордон руу халдсан юм. Энэ үеэр нэг бус хүний амь үрэгдээд байна. Одоогоор 55 хүнд хэрэг үүсгээд байгаа аж.

Үймээний дараа Дональд Трамп эрх мэдлээ тайван байдлаар Жо Байденд шилжүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Түүнчлэн Дональд Трамп өөрийн цахим хуудсаар дамжуулан жагсагчдыг турхирсан хэмээн буруутгаж буй учир “Facebook”, “Twitter”, “Snapchat”, “Twitch”, “Youtube” платформууд түүний хаягийг тодорхойгүй хугацаагаар хориод байгаа юм.

“Facebook”-ийн захирал Марк Закерберг өөрийн хаягтаа Дональд Трампыг ажлаа өгч, дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлтэл хаягийг нь ашиглах боломжгүй болгож буйгаа мэдэгдсэн байна.

Харин “Twitter” үймээнийг дэмжсэн агуулгатай мэдээллээ устгахгүй тохиолдолд ашиглах эрхийг нь бүрмөсөн хориглоно гэдгээ зарлаад байна. Мөн “Google”-ийн “Youtube” ч дахин худал агуулгатай мэдээлэл тараавал ашиглах эрхийг нь бүрмөсөн хаана гэдгээ илэрхийлжээ.

 

 

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан